Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Хотонт сумдын нутгаар 14,3 – 15,6 градус, бусад сумдын нутгаар 17,4 – 23,7 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,7 – 3,3 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Цахир,ӨндөрУлаан сумдын нутгаар 10,0 - 16,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 - 9,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар жиндүү хүйтэн 25,0 -33,0 градус хүйтэн байлаа. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ихэнх нутгаар 1 – 6 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 15,0 -18,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 -25,0 хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Хашаат, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 11,0 -14,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 - 10,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар 33,0 - 37,0 градус , бусад сумдын нутгаар 25,0 – 30,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Цахир, Өлзийт, Хангай, Чулуут сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0,0 - 0,8 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Тариат сумын нутгаар 0,8 мм, хамгийн бага нь Булган, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Тариат, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хашаат сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 -16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 16 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Хангай, Чулуут, Өлзийт, Хотонт, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байлаа. Төвшрүүлэх, Хашаат, Хангай, Булган, Чулуут сумдын нутгаар цасны дундаж өндөр 4 - 6 см, дундаж нягт 0,10 – 0,21 г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 3 см байв./зураг/
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд , малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа